Training

АЛБАНЫ СУРГАЛТ

Бамбай Секьюрити Сервис ХХК ийн дэргэд 2003 онд байгуулагдсан сургалтын төв нь үйл ажиллагаандаа Монгол улсын боловсролын байгууллагын өмнө тавигдаж байгаа зорилт зорилготой уялдуулан зах зээлийн эрэлтэд нийцүүлэн харуул хамгаалалтын алба хаагчдыг болон хувийн бие хамгаалагчаар ажиллаж буй залуусыг мэргэшүүлэн сургаж байна.

Албаны мэдлэг, дадлага, чадвар олгох мэргэжлийн сургалтыг тусгай хөтөлбөрийн дагуу тасралтгүйгээр зохион байгуулж байна Эрх зүйн болон онолын мэдлэг олгох зорилгоор 60 хүний багтаамжтай хичээлийн танхим, бүх төрлийн тулааны урлагаар хичээллэх 50 хүртэлх хүний багтаамжтай бэлтгэлийн танхим, бие бялдрын хөгжил олгох фитнесс клуб ажиллуулахаас гадна ажлын байран дахь сургалтыг тогтмол явуулж байна.

Гадаадын ижил төрлийн байгууллагуудтай хамтран ажиллаж багш ажилчдын мэдлэг чадвар заах арга зүйг дээшлүүлж байдаг нь харуул хамгаалалтын алба хаагчдын мэдлэг чадварт эерэгээр нөлөөлж байдаг.

Уул уурхайн салбарт үүрэг гүйцэтгэх алба хаагч нарт хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны сургалтыг Оюу Толгой ХХК тай хамтран, галын бэлтгэлийн болон галын аюулгүй байдлын сургалтыг Хууль сахиулах их сургууль, Онцгой байдлын гал унтраах ангиудтай, Гамшиг, галын түймрээс хамгаалах Монголын нийгэмлэгтэй хамтран, агаарын хөлгийн хамгаалалтын ажилтны сургалтыг Иргэний нисэхийн ерөнхий газрын сургалтын төвтэй хамтран алба хаагчдаа тусгайлан бэлтгэж байгаа маань тус сургалтын төв нь ажилчдын мэдлэг боловсролд ихээхэн анхаардаг болохыг харуулж байна.

Сургалтыг захиралын 2019 оны 03 дугаар сарын 26 ны өдрийн а/ 011 тоот тушаалаар батлагдсан анхан шатны, давтан, дээд шатны гэсэн 3 хэлбэрээр явуулдаг ба анхан шатны сургалтыг дараах хөтөлбөрийн дагуу явуулж шалгалтанд тэнцсэн алба хаагч нарыг 100 хувь ажлын байраар хангаж байна.

Types of training

СУРГАЛТЫН ТӨРЛҮҮД

1
The Constitution of Mongolia

Монгол улсын Үндсэн хууль

2
Law of Mongolia on contract guarding

Гэрээт харуул хамгаалалтын тухай Монгол улсын хууль

3
Mongolian law on labor

Хөдөлмөрийн тухай Монгол улсын хууль

4
Law of Mongolia on Administrative Responsibility

Захиргааны хариуцлагын тухай Монгол улсын хууль

5
Mongolian law on crime prevention

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай Монгол улсын хууль

6
Law of Mongolia on combating alcoholism

Архидан согтуурахтай тэмцэх тухай Монгол улсын хууль

7
Instructions for the use of firearms, special equipment and service dogs by contract security guards

Гэрээт харуул хамгаалалтын алба хаагч галт зэвсэг, нэг бүрийн тусгай хэрэгсэл, албаны нохой ашиглах заавар

8
Self-defense, sambo

Бие хамгаалах урлаг, самбо

9
ISO & OHSAS standarts

Олон улсын Чанарын удирдлагынISO 9001, Байгаль орчны ISO 14001, ХАБЭА-н OHSAS 18001 стандартуудын сургалт

10
Firearms Act

Галт зэвсгийн тухай хууль

11
Safety instructions

Аюулгүй ажиллагааны зааварчилгаа

12
Civil law

Иргэний хууль

13
Internal regulations and other regulations of the company

Компанийн дотоод журам болон бусад журам зааврууд

14
Law on Control of Circulation of Explosive Substances and Explosive

Тэсэрч дэлбэрэх бодис, Тэсэлгээний хэрэгслийн эргэлтэнд хяналт тавих тухай хууль

Our Facilities

СУРГАЛТЫН ОРЧИН

Уул уурхайн салбарт үүрэг гүйцэтгэх алба хаагч нарт хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны сургалтыг Оюу Толгой ХХК тай хамтран, галын бэлтгэлийн болон галын аюулгүй байдлын сургалтыг Хууль сахиулах их сургууль, Онцгой байдлын гал унтраах ангиудтай, Гамшиг, галын түймрээс хамгаалах Монголын нийгэмлэгтэй хамтран, агаарын хөлгийн хамгаалалтын ажилтны сургалтыг Иргэний нисэхийн ерөнхий газрын сургалтын төвтэй хамтран алба хаагчдаа тусгайлан бэлтгэж байгаа маань тус сургалтын төв нь ажилчдын мэдлэг боловсролд ихээхэн анхаардаг болохыг харуулж байна.

Сургалтын албаны бүрэлдэхүүнд байгаа багш нар гадаад дотоодын их дээд сургуулийг хууль эрх зүй, хувийн хамгаалалтын чиглэлээр төгссөн багшлах эрх бүхий магистр цолтой багш нар ажиллаж байна.