
ХАРУУЛ ХАМГААЛАЛТ
Бамбай Секьюрити Сервис ХХК нь анх үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн Гэрээт харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд энэхүү салбартаа тэргүүлэгч ууган байгууллагуудын нэг юм. Манай компани Харуул хамгаалалтын боловсон хүчнээ Боловсролын яам, Хөдөлмөр эрхлэлтийн албанаас хүлээн зөвшөөрөгдсөн өөрийн сургалтын төвдөө бие бялдарын хөгжил, бие хамгаалах урлаг, харилцааны соёл, ёс зүй, хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа, хууль, эрх зүйн үндэс зэрэг хичээлүүдээр тус бүр бэлтгэдэг.
Мөн манай компанийн дотоод журманд ээлжнээс буусан болон амарч байгаа хамгаалагч нарыг зэрэг ахиулах болон давтан сургалтанд байнга хамрагдах ёстой гэж журамласан нь боловсон хүчнээ улам бүр боловсруулж, чадавхжуулж, чанаржуулсан явдал болсон юм.
Давуу талууд:
- Гэрээт харуул хамгаалалтын анхдагч компаний арвин туршлага
- Чадвартай, тогтвортой ажиллах боловсон хүчин
- Өөрсдийн сургалтын төв, бие хамгаалах урлаг болон фитнесийн клуб
- Зэвсэг, тусгай хэрэгслийн 100 %-ийн хангалт
- Үйлчлүүлэгчийн хүсэлтээр нэмэлт тусгай хэрэгслийн хангалт /согтолтын зэрэг тогтоох хэмжигч, бамбай, дуулга, хөдөлгөөнт камер гэх мэт/
- Харуул хамгаалалтын ажилтнуудын зэргийн сургалт


