
ДОХИОЛОЛ ХАМГААЛАЛТ
Дохиолол, хамгаалалтын систем гэдэг нь тухайн обьектод гадны элдэв халдлага, хулгай, гал, усны аюулаас сэргийлэх тоног төхөөрөмжүүд болох хөдөлгөөн мэдрэгч, утаа мэдрэгч, цонхны мэдрэгч, хаалганы магнит, аюулгүйн товчлуур /Израйль улсын Caddx, Risco брендийн төхөөрөмжүүд/ зэргийг суурилуулж “Бамбай секьюрити сервис” ХХК-ний удирдлагын төв пульт руу /телефон, радио, GSM систем/ холбосноор тухайн обьектийн дохиололын хаалт, нээлт болон хаалт хийснээс хойшхи аюулгүй байдлыг манай компани хариуцаж байгаа гэсэн үг юм.
Манай компани нь анх үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн Дохиолол, хамгаалалтын чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар хот, хөдөө орон нутагт 1000 гаруй объектийг удирдлагын төв пультэнд инженер, техникийн ажилтнууд холбон, шуурхай бүлгийн хамгаалалтандаа авч нийт үйлчлүүлэгчдийнхээ эд хөрөнгийн бүрэн бүтэн, аюулгүй байдлыг 24 цагийн турш ханган ажиллаж байна.
Давуу талууд:
- Дохиолол хамгаалалтын салбартаа анхдагч хийгээд арван таван жилийн турш хуримтлуулсан арвин туршлага
- Монгол улсын үүрэн холбооны GSM-ийн сүлжээ орсон аль ч цэгээс дохиолол хүлээн авах боломж бүхий GSM, нийслэлийн аль ч цэгээс дохиолол хүлээн авах радио хүлээн авагчууд
- 24-н цагийн турш байнгын, тасралтгүй, найдвартай ажиллагаатай удирдлагын төв пульт
- Дохиолол хамгаалалтын системийн хамгийн сүүлийн үеийн буюу хамгаалалтанд авагдсан объектын мэдээллийг /байршил, дохиоллын төхөөрөмжүүдийн бүсчилсэн мэдээлэл, видео дүрс/ дэлгэрэнгүйгээр агуулсан хамгийн сүүлийн үеийн програм хангамж
- Израйль улсын дэлхийд танигдсан Caddx, Risco брендийн тоног, төхөөрөмжүүд
- Дохиолол хамгаалалтын системийн найдвартай ажиллагааг хянаж шалгадаг, байнгын ажиллагаатай инженер техникийн шуурхай бүлэг
- Нийслэлийн нутаг дэвсгэрийг бүсчилэн зөв зохион байгуулсан хамгийн олон шуурхай бүлэг
- Шуурхай бүлгийн үйл ажиллагааг GPS тракинг болон Guard patrol системүүдээр удирдлагын төв пультээс 24 цагийн турш хянадаг хяналтын систем


