Бамбай Секьюрити Сервис ХХК нь 2010 оноос эхлэн Монгол орны байгалийн орчин нөхцөл, цаг уурын онцлогт тохирсон Bambai серийн дотор болон гадна суурилуулах зориулалт бүхий сүлжээний /IP/, аналог, ptz, dome, box, харанхуй үед 10-150 метр хүртэл харах хэт ягаан туяаны гэрэлтэй, 150 метрээс цааш харах лазертай, нууц, автомашины зэрэг 50 гаруй нэр төрлийн хяналтын камерууд, сүлжээний бичигч төхөөрөмж /NVR/, 4-32 сувагтай бичигч төхөөрөмж /DVR/, 100-аас дээш сувгийн матриц бичигч төхөөрөмж, 3D удирдлага зэрэг 30 гаруй төрлийн бичигч болон удирдлага, хяналтын тоног төхөөрөмжүүдийг дотоодын зах зээлд нийлүүлэн угсарч суурилуулах үйлчилгээг үзүүлж байна.Манай компани нь захилагчийн хүсэл шаардлагыг харгалзахаас гадна тухайн хяналтын камер суурилуулах объектод мэргэжлийн инженерүүд очин зөвөлгөө өгч тусгай тооцоолох програм хангамжаар тооцоолж, тохирох үзүүлэлт бүхий хяналтын камерууд болон бичигч төхөөрөмжүүдийг сонгон зах зээлийн боломжийн үнээр нийлүүлж байна.