about us
БИДНИЙ ТУХАЙ

Бамбай Секьюрити Сервис компани нь 1999 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Монгол улсын Гэрээт харуул хамгаалалтын тухай хууль гарснаар анхны буюу Цагдаагийн ерөнхий газраас авсан 001 тоот зөвшөөрөлийг авж тогтвортойгоор үйл ажиллагаагаа явуулан өргөжүүлэн тэлсээр өнөөдрийн байдлаар аюулгүй байдал хамгаалалтын үйлчилгээний 10 төрлөөр аж ахуйн нэгж, албан байгууллага, айл өрхүүдэд харуул хамгаалалт, дохиолол хамгаалалтын үйлчилгээ үзүүлж байна.
Манай компани дэлхий нийтийн сүүлийн үеийн хамгаалалт, хяналтын үйлчилгээ, шинэ технолгийг цаг алдалгүй Монголын зах зээлд нийлүүлэн ажиллаж байгаа бөгөөд зарим систем, тоног төхөөрөмжүүдийг Монгол орны уур амьсгал, орчин нөхцөлд тохируулан захиалан хийлгүүлж дотоодын зах зээлд нийлүүлэн үйлчлүүлэгчдийн эд хөрөнгийн болон амьдралын баталгааг өндөр түвшинд ханган ажиллаж байгаа болно.
Хүний нөөцийн хувьд хот, хөдөө орон нутгийн 10 гаруй салбаруудад 322 алба хаагч, ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд тэдний дийлэнхи хэсэг нь тогтвор суурьшилтай буюу хоёр ба түүнээс дээш жил ажилласан чадварлаг боловсон хүчин бүрдүүлж байгаа юм.